“ИРГЭНИЙ ЗОРИГ” ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
“Иргэний Зориг” Залуучуудын Холбоо /ИЗЗХ/ сайн дураараа эвлэлдэн нэгдсэн ИЗН-г дэмжигч, залуучуудын санаачилгаар
2005 оны 12 сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдсан.
Бидний бодлого, үйл ажиллагаа нь өөрсдийн дэмжигчдийн хүрээг өргөтгөх, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох, залуучуудын хүсэл сонирхолд нийцсэн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах, оюутан залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах болно.
“ИЗЗХ” нь либерал үзлийг үйл ажиллагааныхаа үндэс болгосон ашгийн төлөө бус залуучуудын байгууллага юм.
Манай холбоо нь эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй бүх залууст нээлттэй.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Залуучууд бид Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхээр зорьж буй ИЗН-ын үйл ажиллагааг дэмжих, залуучуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, төрийн болон өөрөө удирдах ёсны байгууллагуудад залуучуудын төлөөллийг нэмэгдүүлэх, төрөөс залуучуудын талаар явуулж буй бодлого, гаргах шийдвэрт нөлөөлөх, түүнийг гардан хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох явдлыг зорилгоо болгов.
БИДНИЙ ЭРМЭЛЗЛЭЛ:
Монгол Улсын хөгжил дэвшлийн цөм нь Залуу үе гэдгийг үндэс болгож “Залуус бол маргааш биш, өнөөдөр” гэсэн уриан дор “Бид өнөөдрийг бүтээнэ” гэсэн зарчмыг баримталж, Өөртөө эзэн байх, эх орноороо бахархах, нэр төрөө хичээх үзлийг эрхэмлэх
Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө аливаа үйлсийн талд бат зогсохоо илэрхийлж
• Бид-Ирээдүйг зорьж, өнөөдрийг бүтээхийг эрхэмлэнэ.
• Бид-Хаана ч, хэдийд ч тэргүүн эгнээнд байхыг эрмэлзэнэ.
• Бид-Ихийг мөрөөдөж, мөрөөдлөө бодитой болгохыг эрхэмлэнэ.
• Бид-Ардчилсан, эрх чөлөөт, шударга нийгмийг бидний ирээдүй хэмээн үзнэ.
• Бид-Уламжлалаа дээдэлж, шинэчлэлийг хэрэгжүүлж хойч үеийнхээ бахархал байхыг эрмэлзэнэ.
• Бид-Бид Монгол Улсынхаа нэрийн хуудас, нэр төр байхыг зорино.
• Бид-Сайн сайхан амьдралын эх булаг эрдэм мэдлэг, ажил хөдөлмөрийг эрхэмлэнэ.
• Бид-Эртний агуу түүхт эх орноороо бахархах эх оронч үзлийг дээдэлнэ.
• Бид-Хаана хэрэгтэй байна, хаана бидний үзэл санаа дутагдаж байна тэнд байхыг эрмэлзэнэ.
ХОЛБОО БАРИХ:
Утас: 9191-1224
Э-шуудан: uraldaan2010@yahoo.com
Вэб хуудас: www.zaluus.mn
Улаанбаатар, Монгол улс