“Монгол улсаа хэрхэн хөгжүүлэх вэ?” сэдвээр өөрсдийн мэдлэг, оюун ухаанд буй бодол, эргэцүүллээ уран сайхан илэрхийлж бичнэ.



Нэгдүгээр байр-1 сая төгрөг Хоёрдугаар байр-500 мянган төгрөг Гуравдугаар байр-300 мянган төгрөг



Шалгаруулалтыг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн комисс шалгаруулж үр дүнг оролцогч бүрт мэдээлëýнэ.





ИРГЭНИЙ ЗОРИГ НАМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ
ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА



ЗОРИЛГО:
Монгол улсынхаа хөгжил дэвшилд залуу үеийнхний оролцоог дээшлүүлэх, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх,
Иргэний Зориг Намын мөрийн хөтөлбөрийн шинэчлэлд иргэдийн санаа бодлыг тусгахад чиглэгдэнэ.

СЭДЭВ:
“Монгол улсаа хэрхэн хөгжүүлэх вэ?” сэдвээр өөрсдийн мэдлэг, оюун ухаанд буй бодол, эргэцүүллээ уран сайхан илэрхийлж бичнэ.

ХАМРАХ ХҮРЭЭ:
Монгол Улсын 16-40 насны бүх иргэн

ХУГАЦАА:
2010 оны 2-р сарын 1-ны өдрөөс 3-р сарын 1-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд уралдаан зарлагдаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Утга санаа, шинэ санал санаачлага, үгийн оновчтой сонголт, зөв бичих чадвар, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадвар сайн байна.
• Компьютерын бичиглэл Arial-12 шрифтээр бичсэн байна.
• Эссе 10 хуудас /нvvр/-наас хэтрэхгvй байна.
• Аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, анги, ажлын болон гэрийн хаяг, овог, нэр, регистрийн дугаар,
төрсөн, он, сар өдөр, холбоо барих утас зэргийг бүрэн бичсэн байна.
• Уралдаанд ирүүлэх бичлэгийг зөвхөн э-шуудангаар, uraldaan2010@yahoo.com хаягаар хүлээн авна.
• Хугацаа хоцорсон эсвэл дээрх шаардлагыг хангаагvй тохиолдолд эссе-г шалгаруулалтанд оруулахгvй.

БОЛЗОЛ:
Нэгдүгээр байр-1 Өргөмжлөл, 1 сая төгрөг
Хоёрдугаар байр-1 Өргөмжлөл, 500 мянган төгрөг
Гуравдугаар байр-1 Өргөмжлөл, 300 мянган төгрөг
Тусгай байр-10 Өргөмжлөл, тусгай шагнал

ШАЛГАРУУЛАЛТ:
Шалгаруулалтыг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн комисс шалгаруулж үр дүнг оролцогч бүрт мэдээллэнэ.
Шагналыг 2010 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Иргэний Зориг Нам үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын хурал дээр гардуулна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
”ИРГЭНИЙ ЗОРИГ” ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО /ИЗЗХ/
“ИРГЭНИЙ ЗОРИГ” ОЮУТНЫ ХОЛБОО /ИЗОХ/

ХОЛБОО БАРИХ:
Э-шуудан: uraldaan2010@yahoo.com, Вэб: www.zaluus.mn
www.izn.mn